Аялал бол хөрөнгө оруулалт.

ВЬЕТНАМ ХАЛОНГ БУЛАН

ВЬЕТНАМ ХАЛОНГ БУЛАН

Халонг булан нь Вьетнам улсын нийслэл Ханойгоос зүүн хойш 170 км зайд, аялал жуулчлалын онцгой бүс Дэлхийн Соёлын өвд бүртгэгдсэн бөгөөд байгалийн үзэсгэлэн төгс цогцолсон, маш алдартай улан хойг газар юм.
Сэтгэл баясгаж, хараа булаам байгалийн сайхан тогтоц бүхий, том жижиг нийлсэн  1969 ширхэг хадан цохио бүхий арлуудаас Халонг булан нь бүрддэг. Газар дээрх болон усан доорх био ертөнцийн зохицол болох Халонг булан нь 1500 мв.км талбайг эзэлнэ. Халонг гэдэг үг нь “Луу далайд бууж заларсан газар” гэсэн утгаар орчуулагддаг.
Халонг булангийн шүрэн арлаар усан онгоцоор аялаж завин дээр зоог барин, хүүхэд насны үлгэрийн ертөнц, диваажинд очсон мэт мэдрэмжийг танд төрүүлж, хэзээд ч мартамгүй дурсамжийг өгөх болно.

Зургийн цомог