Аялал бол хөрөнгө оруулалт.

ВЬЕТНАМ УЛС ХАНОЙ ХОТ

ВЬЕТНАМ УЛС ХАНОЙ ХОТ

ХАНОЙ ХОТ

Нийслэл Ханой хотын тухайд Улаан голын эрэгт байрлалтай ба колонийн үеэс хойш маш сайн хадгалагдан үлдсэн барилга байгууламж, хуучин суварга, өвөрмөц музей зэргийг цогцлоосон дэлхийн түүхэн нийслэлүүдийн нэг юм. Вьетнам улсын хотууд улс төр, эдийн засаг, соёл урлагт хэр чухал нөлөө үзүүлж байгаагаас хамаарч гурван төрлийн статуст хуваагддаг.

Тусгай буюу нэгдүгээр зэрэглэлд Засгийн газрынхаа шууд хяналтад байдаг нийслэл Ханой, Кантхо, Хошимин, Дананг, Хайфон хотууд багтдаг бол хоёрдугаар зэрэглэлд хотын захиргаатай дагуул хотууд багтана. Одоогоор тус зэрэглэлд Хошимин хотын захиргаанд харьяатай Thủ Đức хот хамаардаг. Харин гуравдугаар зэрэглэлд аймгийн захиргаатай 63 муж хот бий.

Нийслэл хотоос гадна хамгийн алдартай хотууд гэвэл Дананг, Хошимин хотуудыг нэрлэж болох юм. Сайгон нэрээр олноо танигдсан Хошимин хотын тухайд Вьетнамын бизнес, санхүүгийн төв хэмээн нэрлэгддэг бөгөөд Францын сонгодог архитектуртай тэнгэр баганадсан барилгууд, нарийн хийцтэй сүм хийдүүдээрээ алдаршсан.

Харин Дананг хотын хувьд нийслэл Ханой болон Хошимин хотын дунд байрлалтай, цэнгэг тунгалаг далайн ус, байгалийн үзэсгэлэнт тогтцоороо төвлөрөл ихтэй бусад хотоосоо ялгардаг. Ташрамд дурдахад, далайн эргийн Дананг хот руу 3-4 дүгээр сард аялбал цаг агаарын хувьд хамгийн тохиромжтой байдаг аж.

 

Зургийн цомог