Аялал бол хөрөнгө оруулалт.

ТОКИО ХОТ

ТОКИО ХОТ

ТОКИО ХОТ

1603 оноос хойш Японы улс төрийн гол цэг хэмээн тооцогдож буй Токио хот улс орныхоо нийслэлээс гадна эдийн засаг, мэдээллийн төвийн үүрэг гүйцэтгэж байна. Хотын хойморт байрлах Эзэн хааны Ордон урьд нь Эдогийн Шилтгээн байсан гэдэг. Ордны эргэн тойронд Үндэсний Парламентийн Байр, засгийн газрын яамд, бизнесийн дүүргүүд байрладаг. Японы нийт хүн амын дөрөвний нэг орчим хувь нь буюу 30 шахам сая хүн Токиод амьдардаг.

Уур амьсгалын хувьд чийглэг зундаа бүгчим халуун, хамгийн тохиромжтой улирал нь намар байдаг. Өвөлдөө ч хасах хэм руу орохгүй дулаахан хотуудын нэг юм. Үндсэн хэл нь Япон хэл. Голлох аялал жуулчлалын газрууд нь Хааны Ордон, Цахилгаан барааны хот-Акихабара, Дэлхийд хамгийн өндөр цамхаг Скай Трий, Мөнх цаст Фүжи уул, алжаал тайлах халуун рашаан зэрэг үзэж сонирхох маш олон газрууд байдаг. Голлох худалдааны төв нь Гинза, Шинжүкү, Шибүяа дүүргийн их дэлгүүрүүд болон цахилгаан барааны Акихабара дүүрэг, мөн 100 иены дэлгүүр ба нэг ширхэг бараа нь 1700 төгрөгний үнэтэй дэлгүүрүүдээр та худалдаа хийж болно.

ТОКИО ХОТОД ЗААВАЛ ОЧИЖ ҮЗЭХ ГАЗРУУД

Tokyo Imperial Palace Area

Япон улсын эзэн хааны амьдардаг ордон бөгөөд зөвхөн 1 сарын 2 болон 12 сарын 23нд бүх нийтэд нээлттэй болдог байна. Ордны зүүн цэцэрлэг жилийн 4 улирал олон нийтэд нээлттэй байдаг ба интоорын модны цэцэг дэлбээлэхийг харахад тун тохиромжтой газар юм.

 

 

Ryogoku Kokugikan

Сумогийн барилдааныг үзэх боломжтой спортын ордон бөгөөд барилдааны бус саруудад үнэгүй орох боломжтой.

Барилдааны сарууд: 1, 5, 9 сар

Онцлог: Сумогийн аваргуудын түүхийг харуулсан Edo-Tokyo музейг хамтад нь үзэх боломжтой.

 

Tokyo Tower

Хамгийн өндөр байгууламж биш боловч Токио хотын бэлэг тэмдэг, дотор нь ресторан, кино театр болон музей байдаг.

Үнэ: Том хүн 900 иен хүүхэд 350 иен (4 ба түүнээс доош настай).

 

 

 

Disneyland & DisneySEA

Алдарт “Walt Disney”-н “Disneyland” парк нь хүүхдэд зориулсан байдаг бол “DisneySEA” парк нь том хүмүүст илүү тохиромжтой тоглоом уух зүйлсээр үйлчилдэг байна.

Үнэ: Нэг өдрийн орох тасалбар – Том хүн 6900 иен, өсвөр насны хүүхэд 6000 иен (12-17 нас), хүүхэд 4500 иен (4-11 нас).

 

Akihabara Electric Town

Хамгийн олон төрлийн цахилгаан барааг эндээс худалдаж авах боломжтой. Техник технологийн дэвшил шинэ бүтээгдэхүүн бүхэн энд байдаг байна. Мөн Японы Аниме хүүхэлдэн кинотой холбоотой дэлгүүрүүд маш олон байдаг учир ойролцоо караоке, тоглоомын төв, ресторан кафенуудад залуучуудаар дүүрэн байдаг.

 

 

 

Shibuya

Маш олон алдартай кино болон фото зурганаас харах боломжтой дэлхийн хамгийн алдартай замын гарц. Өнгө өнгийн гэрэл чимэглэл болсон энэхүү гудамжны гарцаар нэгэн зэрэг олон хүмүүс зөрөлддөг боловч хэзээ ч хоорондоо мөргөлддөггүй байна. Галзуу хурд кинонд гардаг Токио хотын энэхүү гарцаар гарахыг хүсвэл Шибуяад очоорой.

Зургийн цомог