Аялал бол хөрөнгө оруулалт.

АНТАЛЬЯ-ПАМУККАЛЕ-ИСТАНБУЛ

АНТАЛЬЯ-ПАМУККАЛЕ-ИСТАНБУЛ

АНТАЛИЯ ХОТ

Анталиягийн хувьд Турк улсын газар дундын тэнгисийн эрэг дээр байрладаг хамгийн том Олон Улсын далайн боомт бүхий метрополитан хотдэлхийн эртний түүхийн өв бүхий дурсгалт газрууд болон үзэсгэлэнтэй байгалийн тогтоцтой учраас олон сая жуулчдын анхаарлыг татдаг гэдгээрээ онцлогтой. Тухайлбал тус нутагт Алдарт Апполоны сүмээс авахуулаад Дэлхийн байгаль, түүхийн хосгүй өв болох Памуккале, Эртний хот Хераполис зэрэг маш олон нүд баясгам зүйлсийг үзэх боломжтой.

 

 

ПАМУККАЛЕ ХОТ

Турк дэх байгалийн гайхамшиг, газар дээрх диваажин гэгддэг Памуккалед эртний хот Хиераполис байна. Хөвөн цайз гэж алдаршсан энэхүү байгалийн гайхамшигт тогтоц бүхий газар нь ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд байгалийн болон соёлын дурсгалт газар хэмээн бүртгэгдсэн байдаг. Нийт 1077 га талбайтай. Кальциар баялаг байгалийн эрдэст устай бассейнд орж, эртний Грекийн түүхийн музейг үзэж, алдарт Клеопатрагийн усан санд орох боломжтой. Клеопатрагийн усан санд орсноор 10 насаар залууждаг гэж ярьдаг.

 

 

 

ХИЕРАПОЛИС ХОТ

Эртний хот Хиераполисын тухай өгүүлэхэд, энэхүү хотыг ариун хот гэдэг. Туркийн Денизли хотоос 17 км-ийн зайд орших энэхүү эртний хот нь одоогийн Памуккалед орших Туркийн аялал жуулчлалын чухал төв юм. Хиераполисыг “задгай музей” гэдэг. Пергамын хаан II Евмен манай эриний өмнөх 190 онд энэ газарт шинэ хот байгуулж, Хиераполис гэж нэрлэжээ. Сүүлд нь газар хөдлөлтөөр сүйдсэн энэхүү хотыг шинээр сэргээн босгосон байна. Үүний дараа хот эртний Ромын эзэнт гүрний эзэмшилд иржээ. Хиераполис хотод хоёр км урттай ер бусын оршуулгын газар байдгаараа мөн алдартай. Газрын гүнээс гарч буй халуун рашаанаараа алдартай энэ хотод хүнд өвчтэй хүмүүс ирж, эдгээд буцах нь элбэг. Эртний хотын туурь, байгууламжуудаас өдгөө нэлээд хэсэг нь хадгалагдан үлдсэн. 2.7 км урт, 600 м өргөн, хотын туурь болон хөвөн цайзыг 1988 онд дэлхийн соёлын өвд бүртгэн авсан. Хот хэд хэдэн удаа газар хөдлөлтөд өртөж байсан ч тухай бүрд нь сэргээн босгож байв.

 

ИСТАНБУЛ ХОТ

Хуучны ертөнцийн төв хэсэгт байрлах Истанбул хот нь зуу зуун жилийн туршид соёл иргэншлийн хосгүй мөрийг хадгалсаар ирсэн дэлхийн хамгийн эртний хотуудын нэг юм. Ази, Европ тивийг “Босфорын хоолой”-гоор хоёр хэсэгт хувааж, хоёр тивийг хооронд нь тэгнэж байрласан дэлхийн цорын ганц хот мөн. 2500 гаруй жилийн түүхтэй Истанбул нь далай тэнгис, эх газар хосолсон стратегийн чухал байршлаараа эртнээс өнөөг хүртэл чухал худалдааны төв байсаар ирсэн. Энэ хот дэлхийн түүхнээ нэрээ дуурсгасан 3 эзэнт гүрэн болох Ром, Визант, Османы эзэнт гүрнүүдийн нийслэл хот байсан бөгөөд 1600 гаруй жилийн туршид энэхүү нутаг дэвсгэрийг 120 гаруй эзэн хаан, султанууд ноёрхон захирч байв. 7 толгод дээр үүсгэн байгуулагдаж байсан Истанбулыг Туркийн урлагийн сонгодог “титмүүд” мэт бүтээлүүд чимж, Султаны сүмүүдтэйгээ сүрлэг, гайхалтай, амар амгалан дүр төрхтэй харагддаг. Истанбул хотын түүхэн дүүргүүд нь хүн төрөлхтний үнэт эрдэнэ болсон ЮНЕСКО-гийн жагсаалтанд бүртгэгдэж, дэлхийн өв болсон. Энд хүн өөрийгөө өнгөрсөн өнөөдөр хоёрын дундах зүүд зэрэглээ дундуур явж байгаа мэтээр төсөөлнө.

Зургийн цомог