БЭЭЖИН ХОТ
Хүн ам газар нутаг:
БНХАУ-ын нийслэл Бээжин хот нь 16,801.25 km2 газар нутагтай, 22 сая орчим хүн амтай. Бээжин гэдэг нь “Хойд нийслэл” гэсэн утгатай үг. Мөн олон олон улсын нислэгүүд Бээжинд төвлөрдөг.
Бээжингийн хүн амын тоо огцом өсч байгаа. 1953 онд 2.8 сая, 1982 онд 9.2 сая, 2000 онд 13.6 сая хүн амтай байсан бол 2010 онд 19.6 сая оршин суугчтай болсон. Энэ нь улсдаа Шанхайн дараа, дэлхийд эхний 10-т багтах их тоо юм.
Цаг агаар:
Хуурай уур амьсгалтай газар бөгөөд хаврын улиралд салхи шуурга ихтэй, намар сэрүүхэн, өвөлдөө жихүүн хүйтэн харин зуны улирал удаан үргэлжлэх бөгөөд маш халуун байдаг. Хамгийн хүйтэн 1 сарын дундаж температур -20°C байдаг бол 7, 8 дугаар саруудад хамгийн халуун ба 40°C хүрдэг байна.
Үндсэн хэл: Хятад хэл
Мөнгөн тэмдэгт: Юань /CNY/
Үзвэрийн газрууд:
Бээжин хот нь маш эртний хуучин дурсгалт газруудтайгаас гадна дэлхийн 7 гайхамшгийн нэг болсон “Цагаан хэрэм”, 2008 оны зуны XXIX олимпийн их наадам зохион байгуулагдсан уран барилгын шилдэг шийдэл бүхий “Шувуун үүр”, “Усан шоо” цэнгэлдэх хүрээлэн, дэлхийн гайхамшигт архетиктурын бүтээлүүдийг нэг дороос харах боломжтой “Дэлхийн парк”-р зочилж 1:8 харьцаатайгаар багасган урласан хүн төрөлхтөний гайхамшигт бүтээлүүд болох Эйфелийн цамхаг, Эрх чөлөөний хөшөө, Сиднэйн Опер, Таж Махал, Москвагийн Улаан Талбай болон Египетийн пирамид, Афины Акрополь зэргийг үзэж сонирхоно.600-аад нэр төрлийн 7000 гаруй амьтадтай “Бээжин зоо” амьтны хүрээлэн, усны амьтад олноор чуулах “Бээжин аквариум”, дэлхийд 3 дугаарт ордог “Тян-ан-мэн”-ны талбай “Хориотой хот” буюу бидний хэлж заншсанаар Хааны ордон болон эртний сүм хийд, чулуун хана, хаалга гэх мэт үзэх зүйл маш ихтэй хот юм.
Такси унаа:
Бээжин хотод метро хамгын хямд байдаг.Метро 2 юань-с эхэлдэг.хэдэн буудал явхаасаа үнэ нь өөр байдаг.Бээжин хотын такси 14 юань-с эхэлдэг. 3 км дотроо 14 юань, 3 км дээш км дутамдаа 2 юань-р нэмэгдээд явна.
Бээжин мэдээж Хятадын төмөр замын сүлжээний зангилгаа юм. Бээжингээс Шанхай, Гуанжоу, Хонконг, Харбин, Өвөр Монголын Бугат, Циньхуандао, Чэндэ, Юаньпин хүрэх 8 үндсэн чиглэл байдаг. Мөн саяхнаас хурдны төмөр замтай болсон. 2011 онд Бээжин-Шанхайнх, 2008 онд Бээжин-Тяньжиных нээгджээ.
Бээжин хотод төмөр замын 40 өртөө байна.[4] 2010 онд 7 сард төв өртөөнд (1959 онд баригдсан) нь өдөртөө 173, баруун өртөөнд (1996 оных) 232 галт тэрэг, хурдны замын урд өртөөнд (2008 оных) 163 галт тэрэг хүлээн авсан байна. 1909 онд баригдаж, 2009 онд өргөтгөгдсөн хойд өртөөнд энэ тоо харин 22 гэнэ.
Бээжингээс төмөр замаар улс доторх томоохон ямар ч томоохон хот руу очих шууд тасалбар олдоно. Монгол, Орос, Вьетнам, Умард Солонгос руу шууд очих олон улсын зорчигч тээх үйлчилгээ бий. Зорчигчийн тоо чиглэлээсээ хамаараад янз бүр байдаг.
Томоохон дэлгүүрүүд:
Дэлхийн брэнд дэлгүүрүүд, томоохон худалдааны төв,“SILK STREET” буюу Гонконг зах,томоохон захуудаар орж худалдаа хийх бломжтой.