Аялал бол хөрөнгө оруулалт.

АЧАА, ТЭЭШ – АНХААРАХ ЗҮЙЛС

Үндсэн тээш

Зорчигч нь 23 кг хүртэл жинтэй 1 ачааг тээшээр үнэгүй тээвэрлэх эрхтэй. Нэг тээшийн 3 талын хэмжээсийн нийлбэр нь 200 см-ээс хэтрэхгүй байх.

Нислэгийн аюулгүй байдлыг хангах үүднээс зорчигч нь дор дурдсан аюултай барааг авч явахыг хатуу хориглоно.

Үүнд: Тэсэрч дэлбэрэх бодис (буудуулдаг салют гм), шатамхай шингэн болон шатамхай хатуу бодис (шүдэнз, асаагуур), спиртийн төрлийн ундаа, шахсан хий (бутаны хий болон спортын зориулалтын хүчилтөрөгч), хордуулагч бодис (шавьж устгагч бодис г.м), идэмхий бодис, цацраг идэвхит бодис, их хэмжээгээр соронзлогдсон материал исэлдүүлэгч бодис, харшил үзүүлэгч бодис болон хүний эрүүл мэндэд хөрөнгө, агаарын хөлгийн аюулгүй байдалд хор хөнөөл учруулах бодисууд орно.

❌ Нөөц зай хураагуур (Power bank)

Онгоцны гар тээшний хэмжээ болон хориотой зүйлс

Гар тээшний 3 талын хэмжээсийн нийлбэр нь 115 см-ээс хэтэрч болохгүй. Өөрөөр хэлбэл гар тээшний 3 талын хэмжээс нь бариул, дугуй зэрэг нь ороод 55см х 35см х 25см-аас хэтрэхгүй байвал зохино. Мөн буу,сэлэм, хутга зэрэг зэвсэг, хурц үзүүртэй зүйлсийг онгоцны бүхээгт авч орохыг хориглоно.

Нислэгийн аюулгүй байдлыг хангах үүднээс зорчигч нь дор дурдсан аюултай барааг авч явахыг хатуу хориглоно. Үүнд: тэсэрч дэлбэрэх бодис (буудуулдаг салют гм), шатамхай шингэн болон шатамхай хатуубодис (шүдэнз, асаагуур), спиртийн төрлийн ундаа,шахсан хий (бутаны хий болон спортын зориулалтын хүчилтөрөгч), хордуулагч бодис (шавьж устгэгч бодис г м), идэмхий бодис, цацраг идэвхит бодис, иххэмжээгээр соронзлогдсон материал исэлдүүлэгч бодис, харшил үзүүлэгч бодис болон хүний эрүүл мэнд,эд хөрөнгө, агаарын хөлгийн аюулгүй байдалд хор хөнөөл учруулах бодисууд орно.

❌ Бүх төрлийн хутга, мэс, хурц үзүүртэй зүйлс /Хайч, хумсны хутга, багаж/
❌ Гольфийн цохиур, хоккейн цохиур, бэйсболын цохиур, биллиардны цохиур гэх мэт спортын хэрэгсэл
❌ Согтууруулах ундаа
❌ 100 мл их савалгаатай шингэн зүйлс (доторх шингэн нь 100 мл хүрэхгүй байсан ч савалгааны мл чухал байдаг)
❌ Тоглоомон буу, ташуур, гав
❌ Урсдаг зай
❌ Шүдэнз
❌ Зажигалка
❌ Савалгаагүй эм
❌ Гар утас, камерын цэнэглэдэг батарей 3 ширхэгээс илүү авч явж болохгүй.

Шинэ мэдээлэл

Мэдээ мэдээлэл зөвлөгөө
Цаг агаар

Цаг агаар

Хятад улсруу аялахад тохиромжтой цаг агаар Хэрвээ та Хятад улсруу аялахаар төлөвлөж байвал хамгийн тохиромжтой […]