Аялал бол хөрөнгө оруулалт.

Цаг агаар

Хятад улсруу аялахад тохиромжтой цаг агаар

Хэрвээ та Хятад улсруу аялахаар төлөвлөж байвал хамгийн тохиромжтой цаг агаартай үе нь хавар 4 болон 5-р сард, намар 9 болон 10-р сард юм. Учир нь энэ үед цаг агаар дулаан, хур тунадас чийглэг бага байдаг. Зарим хотуудад хэт халалтын үе болох зуны улиралд өндөр настан болон хүүхдүүд, даралт тогтворгүй хүмүүст аялахад хүндрэлтэй байдаг. Гэхдээ Хятад улс 5 цаг уурын бүсэд хуваагддаг. Үүнд:

1, Хойд бүс: Бээжин, Шиан, Торгоны зам, Харбин зэрэг хот нь энэ бүсэд багтдаг. Хуурай уур амьсгалтай, зундаа маш халуун, өвөлдөө маш хүйтэн. Бага зэрэг цас ордог.

2. Зүүн бүс: Шанхай болон усны хотууд нь чийглэг, субтропикийн бүс нутаг бөгөөд өвөл нь хүйтэн чийглэг, зун нь халуун чийглэг байдаг.

3. Өмнөд бүс: Гуйлин, Яншуо, Юнань, Сычуань, Хонконг, Макао зэрэг нь өвөл нь дулаан, харин чийгшил, хур тунадас өндөртэй халуун орны бүс нутаг юм.

4. Баруун бүс: Төвд нь өвлийн улиралд маш хүйтэн харин зундаа зөөлөн хуурай уур амьсгалтай байдаг.

5. Төвийн бүс: Хөх мөрөн нь хэт халуун мөн чийглэг уур амьсгалтай байдаг.

Шинэ мэдээлэл

Мэдээ мэдээлэл зөвлөгөө
Цаг агаар

Цаг агаар

Хятад улсруу аялахад тохиромжтой цаг агаар Хэрвээ та Хятад улсруу аялахаар төлөвлөж байвал хамгийн тохиромжтой […]