Аялал бол хөрөнгө оруулалт.

Турк улсын онцлог – Аялахад зориулсан 5 зөвлөмж

Аялал жуулчлалын идэвхтэй бүс нутаг гэгддэг худалдаа үйлчилгээний төвүүд, байгалийн үзэсгэлэнт газрууд, түүхэн дурсгалт хотуудаараа алдартай Турк улс руу аялахдаа анхаарах 5 зөвлөмжийг хүргэж байна.

1. Турк улс руу аялахад хамгийн тохиромжтой улирал бол НАМАР

Турк улс Монголтой адил жилийн дөрвөн улиралтай боловч харьцангуй дулаан орны тоонд орно. Арав, арван нэгдүгээр сард манайд хүйтний эрч чангарч эхэлсэн байдаг бол Туркт 18-25 градусын дулаахан, зуны адаг сар үргэлжилдэг. Тиймдээ ч аялахад хамгийн тохиромжтой цаг агаар нь жилийн яг энэ үе юм.

Зуны саруудад очиход хэтэрхий халуун, 30 градусаас дээш байдаг тул юм үзэх гадуур явахад амархан ядрах, халуунд хөөрөх гээд олон хүндрэл учрах магадлалтай байдаг. Харин аравдугаар сард аялбал тийм ч халуун биш учир хотоор зугаалж, аялахад илүү таатай, тухтай байх болно. 

2. Аялахдаа ачаа багатай явбал зүгээр

Учир нь Турк улс бол худалдаа үйлчилгээний томоохон бүс нутаг гэдгийг бид хэдийнээ мэднэ. Тиймээс эндээс явахдаа ачаа багатай явбал буцаж ирэхдээ богцоо дүүргэх боломжтой болно. Хүйтний улирал эхлээгүй энэ үед үслэг эдлэл, өвлийн куртка харьцангуй үнэ хямд байдаг давуу талтай. Үүнээс гадна хувцас хэрэглэл, брэндийн бараа, үнэт эдлэл, эрдэнэсийн чулуу зэрэг бүтээгдэхүүнүүд өргөн сонголттой, үнийн хувьд боломжийн байдаг. Тиймээс жуулчид аялангаа өвлийн бэлтгэлээ хийгээд ирэх боломжтой болно.

3. Усны хувцсаа авахаа мартав аа

Манай аялагчид Турк улсын Анталия хотын Pine Beach хэмээх таван одтой зочид буудалд байрладаг. Уг зочид буудал нь дал модоор хүрээлэгдсэн далайн эрэг дээр байдаг тул та усны хувцсаа хэрхэвч мартаж болохгүй. 

4. Хоолонд бүү санаа зов

Аялагчдад тохиолддог нийтлэг нэгэн асуудал бол хоол. Тухайн очсон улс орны хоолны соёл таарахгүй байх, идэж чадахгүй байх тохиолдол цөөнгүй гардаг. Харин Турк улсын хувьд энэ тохиолдол харьцангуй бага. Мэдээж Турк улсын хоолны соёл манай улсынхтай ойролцоо байдаг тул идэж чадахгүй зоог тэр бүр гарахгүй.

Мөн Pine Beach буудалд буусан тохиолдолд танд 24 цаг олон орны төрөл бүрийн хоол, амттан болон уух зүйлсээр үнэгүй үйлчилдэг давуу талтай. Тиймээс та өөртөө тохируулаад, хүссэнээрээ идэж болно. 

5. Түүхэн дурсгалт газруудыг битгий мартаарай

Гадаад орноор аялахын хамгийн сайхан зүйлсийн нэг бол тухайн улсын өв соёл, түүхтэй танилцах байдаг. Турк улсад очсон бол агаарын бөмбөлөгт сууж хотыг дээрээс нь тольдох, Босфорын хоолойгоор усан онгоцтой аялах гээд олон зүйлсийг заавал хийж үзэх хэрэгтэй гэлцдэг.

Шинэ мэдээлэл

Мэдээ мэдээлэл зөвлөгөө
Цаг агаар

Цаг агаар

Хятад улсруу аялахад тохиромжтой цаг агаар Хэрвээ та Хятад улсруу аялахаар төлөвлөж байвал хамгийн тохиромжтой […]