Аялал бол хөрөнгө оруулалт.

Парис-2024 нээлтийн ёслолын тухай

Парис 2024 олимпын наадмын нээлтийн ёслол маш гайхалтай өвөрмөц байх нь тодорхой болоод байна. Өмнө нь 1900 онд Парис хотноо дэлхийн зуны II олимп зохиогдож байсан түүхтэй ч энэ удаагийн зуны XXXIII олимп нь дэлхий дахинаа тэсрэлт хийх нь тодорхой байна.

              Энэхүү зуны XXXIII их наадам нь 2024 оны 7 сарын 26-наас 8 сарын 11 хүртэл зохиогдох ба урьд өмнө олимпын наадмын нээлтийн ёслол усан дээр зохиогдож байсан түүх байхгүй ба энэ нь их өвөрмөц шийдэл болж байгаа ба цэнгэлдэх хүрээлэнд хийгддэг байсан уламжлалт нээлтүүдээс эрс өвөрмөц байх нь ойлгомжтой юм.

   Сена мөрний 2 эргийн барилгын архитектур болон хөшөө дурсгал олимпын наадмын нээлт гээд энэ бүгдийг нэг дор үзнэ гэдэг өөрөө гайхамшиг юм. Парис хотын зүүн захаас баруун зах хүртэл 16 өдрийн турш 10500 тамирчин аялах ба нээлтийн замын урт 6км ба Трокадерогийн өмнө зогсоно.

Гадаа орчинд зохион байгуулагдаж байгаа болохоор бүх хүн үзэх боломжтойгоос гадна үнэ төлбөргүй энэ бүх гайхамшигтай үзүүлбэрийг үзэж байгаа гэдгээрээ давтагдаж байгаагүй онцлогтой юм. Парис 2024 олимпын наадмын нээлтийн ёслол нь дэлхийн хамгийн том олимпын нээлт байх болно. Дор хаяж 600.000 хүн үзэж сонирхох ба цэнгэлдэх хүрээлэнд зохиогддог байсан олимпын нээлтийн үзэгчдийн тооноос 10 дахин их тоо юм. Аварга том 80 дэлгэцээр ёслолын ажиллагааг шууд дамжуулах ба дэлхийн өнцөг булан бүрээс үзэгчид ирж энэхүү баярын үйл ажиллагаанд оролцох юм.

Шинэ мэдээлэл

Мэдээ мэдээлэл зөвлөгөө
Цаг агаар

Цаг агаар

Хятад улсруу аялахад тохиромжтой цаг агаар Хэрвээ та Хятад улсруу аялахаар төлөвлөж байвал хамгийн тохиромжтой […]