Аялал бол хөрөнгө оруулалт.

Чанша хотын үзэсгэлэнт-Жүржийн арал

БНХАУ-ын Хунань мужийн төв нь 11819 км.кв газар нутагтай 7.5 сая гаруй хүн амтай “Зүүн Азийн соёлын хот” хэмээн нэрлэгдэх Чанша хот юм. Бээжин хотоос 1480 километрт оршдог халуун дулаан уур амьсгалтай бүс нутаг юм.

Чанша хотыг чимэглэн урсах Сян голын дунд орших гайхалтай үзэсгэлэнтэй Жүржийн арал бий. Энэ арал дээр жүрж тариалдаг, арлын хэлбэр жүржтэй төстэй учраас ингэж нэрлэсэн ажээ. Энэхүү арал нь 91,64 акр талбайтай (37.09 га), Уртаараа нь 5 км, Өргөн 40-140метр үргэлжлэх бөгөөд Арлын хэсгийг жуулчдад зориулан ногоон байгууламж, төрөл бүрийн сарнай цэцгээр хүрээлэн чимсэн нь жилийн 4 улирлын туршид маш үзэсгэлэнтэй харагддаг учраас мужийнхаа хамгийн алдартай 8 үзмэрийн нэг гэж нэрлэгдэх болсон байна.

Арлыг ерөнхийд нь гурван хэсэгт хувааж болно: Арлын толгой, арлын дунд, арлын арын хэсэг/сүүл/. Жүржийн арлын аялал жуулчлалын гол үзмэр нь Мао Зедуны хөшөө, Asking-Heaven өндөрлөг, 100 метрийн өндөртэй усан оргилуур, галт наадмын талбай гэх зэрэг юм. 1952 онд Хятадын коммунист намын дарга асан Мао Зедун уг арал дээр очин Чинь Юань Чун хэмээх шүлэг бичжээ. Түүнээс хойш Жүржийн арал маш их нэр хүндтэй болжээ. Жүржийн арлын гол үзвэрүүдийн нэг нь Хятадын коммунист намын дарга асан Мао Зедуны 32 насны дүр төрхийг мөнхлөн бүтээсэн 93 метр урт, 41 метр өргөн, 32 метрийн өндөртэй гантиг чулуун хөшөө юм.

Чанша хотод Мао Зедун төрж өссөн бөгөөд хотын иргэд Мао Зедун удирдагчаараа бахархаж, хотынхоо нэрийн хуудсыг болгосон байна. Мао Зедун дүпүнд дуртай байсан учир хотынхон дүпүтэй хоолыг нутгийн брэнд хоол болгосон аж. Мао Зедун нь Жүржийн арлын эргээр зугаалан амарч, усанд сэлэх, нар жаргахыг харахаар ирдэг байсан аж Та манай Аватар аяллаар аялснаар үзэсгэлэнт Жүржийн арлыг үзэж сонирхох боломжтойгоос гадна. Чанша хотын төвд байрлах хамгийн алдартай худалдааны гудамжаар худалдаа хийх болно.

Шинэ мэдээлэл

Мэдээ мэдээлэл зөвлөгөө
Цаг агаар

Цаг агаар

Хятад улсруу аялахад тохиромжтой цаг агаар Хэрвээ та Хятад улсруу аялахаар төлөвлөж байвал хамгийн тохиромжтой […]