Турк улсруу аялахад анхаарах зүйлс
Газар зүйн байршил: | Турк улс албан ёсоор Бүгд Найрамдах Турк Улс нь тив дамнасан зүүн Европ болон өрнөд Азийн улс юм. Баруунаас нар зөв тойруулбал Грек, Болгар, Гүрж, Армен, Азербайжан, Иран, Ирак, Сири гэх 8 улстай хиллэдэг. 783,562 км2 газрыг эзлэн оршдог. |
Хүн ам ба шашин шүтлэг | Турк улс нь 77 сая хүн амтай хамгийн их иргэнтэй 17 дахь улс. Турк үндэстэн 99% лалын шашинтай. Үндсэндээ суннит дэгийг барьдаг. |
Хэл: | Улсын албан ёсны ярианы ба бичгийн хэл нь Турк юм. |
Мөнгөний нэгж : | Лира (₺) (TRY) 1 лира 182 төгрөгтэй тэнцэнэ. 1 доллар 18.61 лиратай тэнцэнэ. Ойролцоогоор |
ОУ-н утасны код | +90 |
Замын хөдөлгөөн | Баруун гарын дүрэмтэй. |
Ундны ус: | Карантны усыг буцалгаж хэрэглэвэл зохимжтой |
Цагийн бүс | (UTC+3) Улаанбаатарын цагаас 5 цагийн зөрүүтэй |
Цахилгаан хүчдэл : | Цахилгааны ердийн хэрэглээ 220V. Энгийн хавтгай 2 үзүүртэй болон 2 үзүүртэй бөөрөнхий залгуур хэрэглэнэ. Хувиргагч авч явах шаардлагатай. |
Хоол хүнс: | Турк улсын үндсэн хоол нь үхрийн мах болон бусад махан хоол байдаг. Крантны ус шууд уух, угаагаагүй жимс шууд хэрэглэхгүй байвал тохиромжтой. |
– Олон улсын нисэх онгоцны буудал дээр 3 цагийн өмнө ирсэн байх
– Зайлшгүй шаардлагатай өөрийн бичиг баримтаа шалгаж үзэх /гадаад паспорт, гадаад паспортын хугацаа, онгоцны тийз, даатгалын дэвтэр, түрийвч гэх мэт/, паспорт сунгалт дардсыг сайн харах. Жишээ нь: сунгалтын дардас давхар дарагдсан, сунгалтын баллаж янзалсан, дарсан тамга тэмдэг урсаагүй байх зэрэг эргэлзээтэй зүйл байвал иргэний бүртгэл, визний газар болон холбогдох газраас яаралтай тодруулсан байх
– Буудлуудад оо болон сойз байхгүй тул өөрсдийн оо, сойзыг авч явах
– Туркэд залгуур, цэнэглэгч хоёр бөөрөнхий шонтой, дөрвөлжин байхгүй учир анхаарна уу. Салаалагч авч явах
– Ойр зуурын эм, антибиотикийг эмчийн магадлагаагүйгээр өгдөггүй учир хоолой, гэдэс, өвчин намдаах эм авч ирэх
– Очиж байгаа орон нутгийн цагийн зөрүүг мэдсэн байх.
– Доллар авч ирэх. Виза болон мастер карт уншдаг хэдий ч 2-3%-н шимтгэлтэй. Монголоос Турк лир маш үнэтэй зарагддаг учир авах шаардлагагүй. Хамгийн ашигтай нь бэлэн доллар.
– Гар цайлгах цайны мөнгө заавал өгөх албагүй боловч өгдөг заншилтай.
– Үнэт эдлэл их хэмжээний мөнгөө буудлын өрөө сейф болон ресепшний сейфэнд хадгалуулж болно. – Буудлын өрөөг өдөр бүр үйлчлэгч цэвэрлэдэг.
– Аялалд явахдаа авч явах валютаа ченжийн захаас авалгүй банкинд тушааж банкнаас авч явах нь найдвартай байдаг. Учир нь хуурамч мөнгөн тэмдэгт гардагтай холбоотой.
– Тухайн улс оронд худалдан авалт хийсэн баримт, онгоцны тийз зэргээ хадгалах /Даатгалын баримтад хавсаргах үед хэрэг болдог/
– Зам хөндлөн гарахдаа зөвхөн явган хүний гарцаар, зөвшөөрөгдсөн гэрлэн дохиогоор гарах хэрэгтэй.
– Олон нийтийн газарт тамхи татахгүй байх, хог хаягдлаа зориулалтын газарт хаях, нийтийн унаа болон дэлгүүрт юм эд зүйлсээ орхихгүй байх, хулгайд алдагдахаас сэргийлж явах хэрэгтэй.
– Усанд сэлж сураагүй эсвэл туршлагагүй хүний хувьд бассейн, далайн усанд орох нь эрсдэлтэй тул өөрийн аюулгүй байдалдаа онцгой анхаарах шаардлагатай ба зөвхөн зөвшөөрөгдсөн цагт, зөвшөөрөгдсөн газарт усанд орж болно. Зөвшөөрөгдсөн цаг гэдэг нь далайн эргийн хувьд 07:30 – 18.00 цагийн хоорондхи хугацааг хэлнэ. Харин бассейны хувьд 07:00-22:00 цагийг зөвшөөрөгдсөн цагт тооцно
– Буудлын өрөөний түлхүүрийг хянамгай хэрэглэн өрөөнөөс гарахдаа түлхүүрийг биедээ аван өрөөгөө түгжинэ. Буудлаас гарахдаа эд зүйлсийг бүрэн бүтэн хүлээлгэн өгнө.
– Өрөөнөөс гарахдаа угаалгын өрөөний халуун, хүйтэн усны крантыг хааж, цахилгаан хэрэгсэлийг салгана.
– Гал түймэр, газар хөдлөлт зэрэг осол аюулын үед цахилгаан шатыг ашиглаж болохгүй.
– Та Улаанбаатар хотод ачаагаа хүлээлгэж өгөх ба 20кг-с илүүгүй байх хэрэгтэй. Улаанбаатар – Анталия 20кг ачааны хэмжээтэй байна.