Аялал бол хөрөнгө оруулалт.

ВИЗНИЙ МЭДЭЭЛЭЛ

Гадаад улсад хувь болон албан шугамаар зорчих иргэн байгууллагад визний зөвлөгөө, бүрдүүлэлт хийх үйлчилгээг санал болгож байна.

  • Визний материал бүрдүүлэх
  • Аяллын хөтөлбөр, төлөвлөгөөг гаргах
  • Нислэгийн тийз захиалах, зочид буудлын захиалга
  • Зорчих улс, орны талаар зөвлөгөө өгөх
АНУ

Цагаачлалын бус визийг АНУ-д тодорхой хугацаанд тодорхой зорилгоор зорчих хүсэлтэй жуулчид, бизнес эрхлэгчид, оюутнууд, эсвэл мэргэжлийн ажилчдад олгоно. АНУ-ын визний тухай хууль тогтоомжийн дагуу цагаачлалын бус виз мэдүүлэгчдийн ихэнх нь өөрийн эх оронтойгоо нягт холбоотой, АНУ-д зорчсоныхоо дараа буцаж ирэх зайлшгүй шалтгаантайгаа Консулд батлан харуулах ёстой. Мөн үүнээс гадна аяллын зорилгоор зорчиж байгаа тохиолдолд дараах материалыг бүрдүүлнэ.

  • Гадаад пасспорт /6 сарын хүчинтэй хугацаатай байх/
  • DS-160 анкет
  • 1 хувь цээж зураг 5см Х 5см
  • Визаны төлбөр төлсөн баримт
  • Цаг авсан баталгаат хуудас
  • Ажлын тодорхойлолт
  • Банкны тодорхойлолт, дансны хуулга
  • Гэр бүлийн гэрчилгээ
  • Үл хөдлөх хөрөнгийн баталгаа
  • Хуучин паспорт
  • Аяллын хөтөлбөр
  • Буудлын захиалгын баталгаа
АНЭУ
  • Гадаад паспортын хугацаа доод тал нь 6 сарын хугацаанд хүчинтэй байх
  • Онгоцны тийзийн захиалгын хуудас
  • Буудал захиалгын хуудас
  • Сүүлийн 3 сард авхуулсан нэг хувь цээж зураг
  • АНЭУ-ын визийг онлайнаар мэдүүлдэг бөгөөд виз нь таны гадаад паспорт дээр дарагдахгүйгээр цахим хэлбэрээр ирдэг. Та энэхүү цахим хэлбэрээр ирсэн визээ хэвлэн гадаад паспортын хамт хавсарган авч явах шаардлагатай.
Шенгений орнууд
  • Бүрэн гүйцэд бөглөсөн шенген визийн маягт болон худал мэдүүлэг өгсөнөөс үүдэх үр дагаварын талаарх танилцуулга
  • Биометрийн шаардлага хангасан 35*45 мм 2 хувь цээж зураг
  • Хүчинтэй гадаад паспорт (хэрэв байгаа бол урьд өмнө ашиглаж байсан гадаад паспортууд)
  • Үйлчилгээний хураамж
  • Төрсний гэрчилгээ (франц хэл рүү орчуулсан байх)
  • Нийгмийн даатгалын дэвтэрийн хуулбар (франц хэл рүү орчуулсан байх)
  • Аялагчдад зориулсан эрүүл мэндийн даатгалын баримт
  • Аяллын зорилго болон Шенгений аль орнуудаар явах маршрутаа дэлгэрэнгүй бичсэн захидал, зочид буудал болон онгоцны тийзийн захиалга
  • Аялалтай холбогдох зардлыг санхүүжүүлэх баримт
  • Амралттай, чөлөөтэй болон цалингийн хэмжээг тодорхойлсон ажил олгогчийн албан бичгийг Герман, Франц эсвэл Англи хэл дээрх орчуулгын хамт
  • Тодорхой тохиолдолд нэмэлт бичиг баримт шаардаж болно. Визийн мэдүүлгийг шийдвэрлэхэд олон хүчин зүйлсийг шалгаж үздэг тул жагсаалтын дагуу бичиг баримтаа бүрдүүлж өгөх нь виз гарах баталгаа биш.
Япон
  • Бүрэн гүйцэд бөглөсөн виз хүссэн маягт хуудас / Англи болон Япон хэлээр бөглөх/
    Мэдүүлгийн хуудсыг Японы ЭСЯ-ны виз олгох хэсэг, ЭСЯ-ны гадаа харуулын албанаас авч болох бөгөөд эсвэл энэ вэб хуудаснаас татаж авч болно./
  • Гадаад паспортын хугацаа доод тал нь 6 сарын хугацаанд хүчинтэй байх
  • Цээж зураг 1 хувь /4.5*4.5 мм хэмжээтэй, цагаан фоннтой, эгц урагшаа харсан зураг байх ба виз мэдүүлгийн хуудсанд наасан байх/
  • Ажлын газар болон сургуулийн тодорхойлолт /Ажил эрхэлдэг буюу сурдаг хүмүүст хамаарагдана/
  • Хөрөнгийн баталгаа: Банкны хадгаламжийн дэвтэр /виза карттай бол банкнаас хуулгыг авчрах ба эдгээрийг банкны тодорхойлолттой нь хамт хавсарган өгнө/
  • Хувиараа бизнес эрхлэгч бол компаний албан ёсны гэрчилгээ /эх хувь/
  • Компаний татварын бичиг /харьяалагдах дүүргийн татварын хэлтсээс сүүлийн улирлын татвар төлсөн тодорхойлолт/
  • Нийгмийн даатгалын дэвтэр
  • Гэр бүлийн хамт аялаж байгаа тохиолдолд гэр бүлийн баталгаа – гэрчилгээ, гэрчилгээ байхгүй тохиолдолд ИБМУТ-с лавлагаа.
БНСУ

  • Бүрэн гүйцэд бөглөсөн виз хүссэн маягт хуудас
  • Анх удаа орж байгаа тохиолдолд ЦЕГ-ын тодорхойлолт
  • Ажлын газрын тодорхойлолт
  • Нийгмийн даатгалын дэвтэр /хэрэв таны сүүлийн 6 сарын хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлого 500,000 төгрөгөөс доош бол БНСУ-ын визний зориулалт бүхий хугацаатай хадгаламж нээлгэх. Урилгатай тохиолдолд 5,000,000₮, урилгагүй тохиолдолд 8,000,000₮/
  • Гэр бүлийн баталгаа – гэрчилгээ, гэрчилгээ байхгүй тохиолдолд ИБМУТ-с лавлагаа , эхнэр нөхрийн иргэний үнэмлэхний хуулбар
  • Гэрлээгүй бол гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа
  • Сүүлийн 3 сард авахуулсан 1 хувь цээж зураг /3.5х4.5/
  • Банкны баталгаа /тухайн банкнаас үлдэгдлийн тодорхойлолт Англи хэл дээр авах/ -хадгаламжийн дэвтэр , хуулбарын хамт / Сүүлийн 6 сар/
  • Хувиараа бизнес эрхэлдэг тохиолдолд улсын бүртгэлийн гэрчилгээ
  • Татвар төлсөн тодорхойлолт
  • Паспортын нүүр, сунгалт болон визтэй хэсгийн хуулбар
  • 9000 төгрөг /визний үйлчилгээний хураамж/.

Шинэ мэдээлэл

Мэдээ мэдээлэл зөвлөгөө
Цаг агаар

Цаг агаар

Хятад улсруу аялахад тохиромжтой цаг агаар Хэрвээ та Хятад улсруу аялахаар төлөвлөж байвал хамгийн тохиромжтой […]