Вьетнам борооны болон хуурай гэсэн 2 улиралтай хэдий ч хойд хэсгээрээ харьцангуй сэрүүн бөгөөд өвөл, зун, намар, хавар ээлжилдгээрээ онцлогтой. 11-р сараас 4-р сар хүртэл үргэлжлэх хуурай улирал дуусгавар болж, борооны улирал эхлэх энэ л заагт Монголчуудын хувьд цаг агаарын хамгийн таатай нөхцөл бүрддэг. Хойд нутагт дунджаар агаарын температур +27 хэм дулаан байдаг.
Газар нутгийн хэмжээгээрээ Герман улстай дүйцэхүйц бөгөөд эгц дээрээс нь харвал далайн морины хэлбэртэй. Нутгийн 40 % нь өндөр уулс, 42% нь халуун орны ой шугуй эзэлдэг байна. Аялахад хамгийн тохиромжтой цаг үе бол 3 болон 4-р сар бөгөөд газар нутгийн 40 хувь нь өндөр уулс, 42 хувь нь халуун орны ой шугуй эзэлдэг байна.“Дэлхийн шилдэг аялах газар”-ын жагсаалтад багтсан 1000 жилийн түүхэнд болж өнгөрсөн үйл явдлын гэрч болсон нийслэл хот #Ханой хот гээд вьетнам орон үзэж сонирхох зүйлс гайхалтай ихтэй орон.