Аялал бол хөрөнгө оруулалт.

ВЬЕТНАМЫН ХАНОЙ-ХАЛОНГ-ДАНАНГ-ХОЙАН

Tuan Chau Marina-аас “Vita Mia Queen Cruise” усан онгоцны аялал, “ЮНЕСКО” -оос дэлхийн өвд албан ёсоор бүртгэгдсэн байгалийн өвөрмөгц тогтоцтой том жижиг 1969 ширхэг хадан цохио бүхий арлуудаас бүрдэх алдарт  Халонг булангаар аялан  байгалийн гайхамшгийг мэдрэх, Халонг булангийн хамгийн үзэсгэлэнт агуйнуудын нэг болох Sung Sot агуйгаар зочилох, Ти Топ арлын орой дээр гарч Халонг булангийн эргэн тойрны гайхамшигтай байгалийн тогтоцыг харах, Цагаан элстэй эрэг дээр далайд сэлэх, Ханой хотын аялал, Дананг хотын аялал, Vin Wonder Нам Хой Ан бол Вьетнам дахь дэлхийн хэмжээний зугаа цэнгэлийн паркаар аялах, Хой Ан хотын аялал зэрэг Вьетнам улсын аялал жуулчлалын бүс нутгаар аялана.

Дэлгэрэнгүй...
Хугацаа
7 ШӨНӨ/ 8 ӨДӨР
Эхлэх үнэ
Том хүн: 4,000,000 ТӨГ, Хүүхэд: 2,000,000 ТӨГ
Төрөл
Аялалын хугацаа:
  • 7 хоног бүр
  • 1
    ӨДӨР-1

    УЛААНБААТАР-ХАНОЙ

    УБ-с Вьетнам улсын нийслэл Ханой хотруу ниснэ.

    Ной Бай олон улсын нисэх онгоцны буудалд буухад хөтөч онгоцны буудал дээр тосон авч Ханой хотын зочид буудалд хүргэнэ. Буудлын өрөөгөө хүлээн авч аяллын ерөнхий хөтөлбөртэй танилцаад хөтөчөөс зөвлөгөө аван буудалдаа амарна.

    Хоол: Орой

    Хонох: Зочид буудал

  • 2
    ӨДӨР-2

    ХАНОЙ – ХАЛОНГ БУЛАН

    • Зочид буудалдаа өглөөний цайгаа уугаад “Tuan Chau Marina” руу автобусаар явна.
    • Tuan Chau Marina-аас “VitaMia Queen Cruise” усан онгоцны аялал хийнэ.
    • Халонг булан нь 1500 орчим кв.км талбайг эзлэх бөгөөд “Халонг” гэдэг үг нь “Луу далайд бууж заларсан газар” гэсэн утгатай. “ЮНЕСКО” -оос дэлхийн өвд албан ёсоор бүртгэгдсэн байгалийн өвөрмөгц тогтоцтой том жижиг 1969 ширхэг хадан цохио бүхий арлуудаас бүрдэх алдарт Халонг булангаар аялан  байгалийн гайхамшгийг мэдрэх болно.
    • Усан онгоцон дээр өдрийн хоолоо иднэ.
    • Үүний дараа Халонг булангийн хамгийн үзэсгэлэнт агуйнуудын нэг болох Sung Sot агуйгаар зочилно.
    • Жижиг завиар Hang Luon (Гурван хонгил) газрыг үзэж танилцангаа усан агуйруу каяакинг хийх, сэлүүрт хулсан завиар явж болно.
    • Ти Топ арлын орой дээр гарч Халонг булангийн эргэн тойрны гайхамшигтай байгалийн тогтоцыг харна. Цагаан элстэй эрэг дээр очиж усанд сэлж болно.
    • Усан боомтруугаа буцаж автобусаар зочид буудалруугаа очиж амарна.

    Хоол: Өглөө, өдөр

    Хонох: Зочид буудал

  • 3
    ӨДӨР-3

    ХАЛОНГ БУЛАН – ХАНОЙ – ДАНАНГ

    • Өглөөний цайгаа буудалдаа уугаад Халонг булангаасаа Ханой хот руу автобусаар буцна. Ханой хотын төв цэгт байрлах “Лотте центр”-н 65 давхарт байрлах ажиглалтын тавцангаас Ханой хотыг бүхэлд нь харах боломжтой.
    • Үүний дараа Дананг хотруу ниснэ. Дананг хотын зочид буудалдаа байрлан амарна.

    Хоол: Өглөө, өдөр

    Хонох: Зочид буудал

  • 4
    ӨДӨР-4

    ДАНАНГ – VIN WONDER – ХОЙАН

    • Өглөөний цайгаа зочид буудалдаа уучихаад аялалдаа гарна.
    • Төвийн бүсийн хамгийн сэтгэл татам газруудын нэг болох Винвондер /Vin Wonder/ хотод хүрэлцэн ирэх бөгөөд Vin Wonder Нам Хой Ан бол Вьетнам дахь дэлхийн хэмжээний  зугаа цэнгэлийн парк юм. Хой Ан хотоос 17 км-н зайд оршдог. Винвондер паркаар аялан орчин үеийн байдал, гоо үзэсгэлэн, сүр жавхланг мэдрэх болно.
    • Өдрийн хоолны дараа Хой Ан эртний хотоор аялана. Тус хот нь 16-19-р зуунд зүүн өмнөд Азийн хамгийн том худалдааны боомт байсан бөгөөд эртний Вьетнамын хэв маягийг тод томруун харуулсан   “ЮНЕСКО” -оос дэлхийн өвд бүртгэгдсэн газар юм.
    • Дананг руу буцаж буудалдаа байрлан амарна.

    Хоол: Өглөө, өдөр

    Хонох: Зочид буудал

  • 5
    ӨДӨР-5

    БА НА ХИЛЛС

    • Өглөөний цайгаа буудалдаа ууна.
    • Энэ өдөр Дананг хотын нэрийн хуудас болсон Ба На Хиллс рүү явна.
    • 5,7 км үргэлжлэх орчин үеийн агаарын кабель машинд суун Le Jardin D’Amour цэцгийн цэцэрлэгт хүрээлэнгээр аялан цэнхэр тэнгэр, хөвөн үүлс, хүн байгалийн төгс хослол, романтик мөчүүдийг мэдрэх боломжтой.
    • Данангийг дэлхийд танил болгосон далайн түвшнээс 1400 м өндөрт байрладаг бурханы тэнгэрт тэмүүлэх мутарт өргөгдсөн хагас тойрог хэлбэртэй Алтан гүүрээр аялна.
    • Үүний дараа Дананг дахь гурван хатагтай Буддагийн хамгийн өндөр сүм болох Лин Ун Пагодыг үзэх болно.
    • Дананг руу буцаж буудалдаа ирж амарна.

    Хоол: Өглөө, өдөр

    Хонох: Зочид буудал

  • 6
    ӨДӨР-6

    ДАНАНГ ЧӨЛӨӨТ ӨДӨР

    • Өглөөний цайгаа буудалдаа ууна.
    • Энэ өдөр чөлөөт өдөр тул хүссэнээрээ сайхан өнгөрүүлээрэй. Далайн эрэгт, буудлын бассейндаа тааваараа амрах, томоохон дэлгүүр, зах худалдааны төвүүдээр орох боломжтой.

    Хоол: Өглөө

    Хонох: Зочид буудал

  • 7
    ӨДӨР-7

    ДАНАНГ – ХАНОЙ

    • Өглөөний цайны дараа буудлын өрөөгөө хүлээлгэн өгөөд Ханой руу ниснэ.
    • Ханой хотод буугаад зочид буудалдаа ирж амарна. Чөлөөт өдөр тул та хүссэнээрээ өнгөрөөх боломжтой.

    Хоол: Өглөө

    Хонох: Зочид буудал

  • 8
    ӨДӨР-8

    ХАНОЙ – УЛААНБААТАР

    • Өглөөний цайгаа уучихаад буудлын өрөөгөө хүлээлгэж өгөөд онгоцны буудал явна.
    • Энэ өдөр Ханойгоос нисч УБ хотод буугаад бидний аялал өндөрлөнө.

    Хоол: Өглөө

АЯЛАЛЫН ҮНЭ: Том хүн: 4,000,000 ТӨГ, Хүүхэд: 2,000,000 ТӨГ

АЯЛЛЫН ҮНЭ: 0,000,000 /Том хүн/

000,000 /Хүүхэд 0-1,9 нас/

0,000,000 /Хүүхэд 2-12 нас/

Аялалд багтсан зүйлс

Аялалд багтаагүй зүйлс

    • Чөлөөт өдрийн хоол, унааны зардал
    • Хувь хүн өөрийн хүслээр үзсэн үзвэрийн төлбөр, унаа, хөтчийн зардал
    • Хувийн хэрэгцээний зардал
    • Өрөөнд ганцаараа байрлах бол нэмэлт төлбөртэй
    • Хөтөч, жолоочийн гарын мөнгө
Холбогдох

Мэдээлэл авах утас: 86701919

Дэлгэрэнгүй...