АНТАЛЬЯ-ПАМУККАЛЕ-ИСТАНБУЛ 3 ХОТЫН АЯЛАЛ
АНТАЛЬЯ-ПАМУККАЛЕ-ИСТАНБУЛ 3 ХОТЫН АЯЛАЛ
Аялалын хугацаа:
- 6/4-6/11
- 6/9-6/16
- 6/16-6/23
- 6/23-6/30
- 6/25-7/2
- 6/30-7/7
-
1
ӨДӨР-1
УЛААНБААТАР-ИСТАНБУЛ-АНТАЛЬЯ
Улаанбаатар хотоос Истанбулаар дамжин Антальяруу ниснэ.
Хөтөч онгоцны буудал дээр тосон авч Анталья хотын 5 одтой зочид буудалдаа хүргэнэ.
Буудлын өрөөгөө хүлээн авч, аяллын ерөнхий хөтөлбөртэй танилцан хөтчөөс зөвлөгөө аван буудалдаа амарна.
Энэхүү зочид буудал нь далайн эрэг дээр байрлах өөрийн эзэмшлийн далайн эргийн наран шарлагын газар мөн дотор болон гадна бассентай. Эргэн тойрондоо усан парк, завин зогсоол, усан спортын клуб, үзэсгэлэнт цэцэрлэгт хүрээлэнтэй бөгөөд бүх хоол буфет байх ба уух зүйлс бүгд үнэгүй.
Хоол: Орой /буфет/
Хонох: Marvida Family club Sevens group 5*зочид буудал
-
2
ӨДӨР-2
АНТАЛЬЯ
Өглөөний цайны дараа зөвхөн Турк улсад байдаг Султанит чулууг шигтгэн урласан алт, мөнгө, үнэт эдлэлийн дэлгүүрээр зочилно.
Анталья хотын төв хэсгээр хотын аялал хийж, Дюден хүрхрээг үзнэ.
Анталья хотын Турк савхин ба үслэг эдлэлийн дэлгүүрээр зочилно.
Хотын алдарт зоогтой орон нутгийн ресторанд өдрийн хоолоо зооглоно.
Хуучин хот орж хотын түүхтэй танилцан төв талбайг үзнэ.
Хоол: Өглөө, өдөр, орой
Хонох: Marvida Family club Sevens group 5*зочид буудал
-
3
ӨДӨР-3
АНТАЛЬЯ
Энэ өдөр чөлөөт өдөр бөгөөд аялагчид өөрсдийн сонирхлоор өнгөрүүлнэ. Зочид буудалдаа бүхий л үйлчилгээг авч амрах боломжтой.
Мөн нэмэлтээр төлбөрт хөтөлбөр гаргуулан цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх зөвлөгөөг аяллын хөтчөөс гаргуулан авах боломжтой. Жишээ нь: Анталья хотын хамгийн том усан парк буюу The land of Legends-д тоглох, Маша болон Делфиний шоу үзэх мөн бүтэн өдрийн усан онгоцны хөөстэй шоунд оролцох боломжтой.
Хоол: Өглөө, өдөр, орой
Хонох: Marvida Family club Sevens group 5*зочид буудал
-
4
ӨДӨР-4
АНТАЛЬЯ-ПАМУККАЛЕ
Өглөөний цайны дараа Денизле хотод байрлах Памуккалеруу автобусаар хөдөлнө.
Замдаа бид бүхэн өдрийн хоолоо нутгийн ресторанд зооглоно.
Дараа нь хөвөн даавуун эдлэлийн дэлгүүр орж худалдан авалт хийнэ. Денизле хот нь хөвөнгийн тариалалтаараа дэлхийд алдартай бөгөөд хөвөн даавууны үйлдвэрлэлийг тэргүүлэх салбараа болгосон байдаг.
Хоол: Өглөө, өдөр, орой
Хонох: Adempira Termal&Spa Hotel 5 од зочид буудал
-
5
ӨДӨР-5
ПАМУККАЛЕ
Өглөөний цайны дараа Цасан цагаан хөвөн уул буюу Памуккалег очиж үзнэ.
Дэлхийн соёлын өвд 1988 онд бүртгэгдсэн эртний Хераполис хот болон Анфитеатрыг үзнэ. Тус газар нь чулуужсан цохио бүхий нийт 2700 метрийн урттай 600 метрийн өргөнтэй, 150 метр өндөр цасан цагаан цайзын дээр орших Хераполис хэмээх МЭ -ний 200 онд баригдсан 20,000 суудал бүхий театр, Ромын үеийн уран барилгын туурийг үзэх
Эртний Ромын Клеопатра хатанд зориулж тусгайлан барьсан халуун рашаан бүхий усан санд нэмэлт төлбөртэйгөөр үйлчлүүлж цагийг зугаатай өнгөрүүлж болно.
Өдрийн хоолоо нутгийн ресторанд зооглоно.
Памуккале хотын нэрийн хуудас болсон анар жимсний талбайд байрлах амтат дарсны үйлдвэрт амталгаа хийнэ.
Орой буудалдаа ирж оройн хоол зооглоод амарна.
Агаарын бөмбөлөгт хамрагдах хүмүүс нэмэлт төлбөртэй.
Хоол: Өглөө, өдөр, орой
Хонох: Adempira Termal&Spa Hotel 5 од зочид буудал
-
6
ӨДӨР-6
ПАМУККАЛЕ-ИСТАНБУЛ
Памуккале-аас Истанбул руу ниснэ.
Истанбул хотын аялал:
- Босфорын хоолойгоор усан онгоцоор аялана.
- Султанахмет сүмийн өмнө зураг даруулах,
- Хагиа Софиа эртний сүм үзэх,
- Теодосиус чулуун хөшөөний түүх сонсох,
- Хиффодром стадиум зэргийг үзнэ.
Өдрийн хоол нутгийн ресторанд зооглоод буудалдаа очиж амарна.
Үдээс хойш чөлөөт цаг.
Хоол: Өглөө, өдөр
Хонох: Qua Comport Hotel 5 од зочид буудал
-
7
ӨДӨР-7
ИСТАНБУЛ
Энэ өдөр чөлөөт өдөр бөгөөд жуулчид өөрсдийн дураар Европийн худалдаа наймааны хамгийн том төв хотод хувийн болон албаны ажлаа амжуулж, өөрсдийн хүссэнээр аялаж эсвэл дэгүүр хэсч худалдаа наймаа хийх боломжтой ба
Өдөр оройн хоол, хөтөч, унаа багтаагүйг анхаарна уу.
Хоол: Өглөө
Хонох: Qua Comport Hotel 5 од зочид буудал
-
8
ӨДӨР-8
ИСТАНБУЛ-УЛААНБААТАР
Өглөөний цайгаа уучихаад буудлын өрөөгөө хүлээлгэн өгөөд Истанбул олон улсын нисэх онгоцны буудалруу хүргүүлнэ.
Улаанбаатар хотод Чингис хаан нисэх онгоцны буудал ирснээр бидний дурсамжит аялал өндөрлөнө.
Хоол: Өглөө
АЯЛАЛЫН ҮНЭ: Том хүн: 4,700,000 төг, Хүүхэд: 600,000-4,300,000 төг
4,700,000₮ /Том хүн/
600,000₮ /Хүүхэд 0-1,9 нас/
4,300,000₮ /Хүүхэд 2-12 нас/
Аялалд багтсан зүйлс
Аялалд багтаагүй зүйлс
- Чөлөөт өдрийн хоол, унааны зардал
- Хувь хүн өөрийн хүслээр үзсэн үзвэрийн төлбөр, унаа, хөтчийн зардал
- Хувийн хэрэгцээний зардал
- Өрөөнд ганцаараа байрлах бол нэмэлт төлбөртэй
- Хөтөч, жолоочийн гарын мөнгө
Холбогдох
Мэдээлэл авах утас: 86701919
Дэлгэрэнгүй...