ЖИНИНЬ- БЭЭЖИН /UNIVERSAL STUDIO/ АЯЛАЛ
ЖИНИНЬ- БЭЭЖИН /UNIVERSAL STUDIO/ АЯЛАЛ
Жининь хотод 5 одтой Water World цогцолборт байрлана.
Water World цогцолборт нь газрын гүнээс гардаг эртний Манжын хаадууд ордог байсан дотор эрхтэн ядаргаанд сайн 33 төрлийн халуун рашаан, саун, бассейн, хүүхдийн тоглоомын төв, усан парк болон кино театртай. Оройн хоол буфет, олон төрлийн хоолны сонголтууд, амттан десерт, ус ундаа, цай кофе багтана.
Оройн хоолны дараа ч чөлөөт цаг тул аялагч нар рашаан, саунд орж алжаалаа тайлаарай. Мөн Хятадын хамгийн том арьс, үслэг эдлэлийн дэлгүүр, Ванда плазагаар зочилж худалдан авалт хийх боломжтой.
Дэлхийн 7 гайхамшгийн нэг Цагаан хэрмээр аялаад Хэй-Бэй мужийн Жань-Жиа-Көү (Жанчхүү) хотоор дайран өнгөрөх ба Бээжин хотод ирж Зуны олимпийн XXIX их наадмын төв цэнгэлдэх хүрээлэн “Шувууны үүр” болон “Усан шоо” буюу “Water Cube” цогцолборыг харж, энэ зууны шилдэг байгууламж, архитектурын гайхамшгийг мэдрэх болно.
“Юниверсал студи” /Universal studio/-р аялана. Тус парк нь Харри Поттерийн, шидэтний ертөнц, Холливуудийн өргөн чөлөө, Минионуудын ертөнц, Кунг Фу Пандагийн гайхамшигт ертөнц, Марвэлийн супер баатрууд, Усны ертөнц, Журассик Ворлд зэрэг 7 өөр сэдэвчилсэн хэсгүүдээс бүрддэг. Тус паркад олон төрлийн тоглоомууд, сонирхолтой хөгжөөнт шоу үзүүлбэрүүдийг үзэн бүтэн өдрийн турш тоглож зугаатай өнгөрүүлээрэй. Мөн “Бээжин аквариум”-д зочлон далай доогуур тунелээр аялаж усан доорх ертөнцийг харж, далайн ёроол дахь шумбагчийн нүдээр харсантай адил мэдрэмжийг авна. Мөн далайн театрт далайн хавын ухаалаг тоглолтыг үзэж сонирхоно.
Дэлгэрэнгүй...Аялалын хугацаа:
- 6/5-6/12
- 6/12-6/19
- 6/19-6/26
- 6/26-7/3
-
1
ӨДӨР-1
УЛААНБААТАР-ЗАМЫН-ҮҮД
16:00 цагт Улаанбаатар төмөр замын авто вокзал дээр цугларч бүртгэл хийлгээд галт тэргэндээ сууна. 16:50 цагт УБ-Замын-Үүд чиглэлийн галт тэрэг хөдөлнө.
Энэ шөнө галт тэргэнд хононо.
-
2
ӨДӨР-2
ЗАМЫН-ҮҮД-ЖИНИНЬ
– 07:20 цагт Замын-Үүдэд бууна.
– Замын-Үүдийн вокзал дээрээс Эрээн чиглэлийн автобусанд суун цааш хил гаалиар нэвтэрнэ. (Хил гаалийн ачааллаас хамааран бидний аяллын цаг хойшилж болохыг анхаарна уу)
– Эрээнд өдрийн хоолоо идээд 13:00 цагт Жининь хотын зүг автобусаар хөдөлнө. (330км)
– Жининь хотод ирж 5 одтой Water Word цогцолборын амралтын өрөөнд байрлана. Уг цогцолборт нь газрын гүнээс гардаг эртний Манжийн хаадуудын ордог байсан дотор эрхтэн ядаргаанд сайн 33 төрлийн халуун рашаан, саун, бассэйн, хүүхдийн усан парк болон кино театртай.
– Оройн хоол буфет байх ба олон төрлийн хоолны сонголтууд амттан дессерт, ус ундаа, цай кофе багтана.
Оройн хоолны дараа чөлөөт цаг тул аялагч та бүхэн халуун рашаан, саунд орж аяллын алжаалаа тайлаарай.
Хоол: Орой
Хонох: Water World 5 одтой
-
3
ӨДӨР-3
ЖИНИНЬ-БЭЭЖИН
– Өглөөний цайгаа уусны дараа Жининь хотын үслэг хувцас , арьсан эдлэлийн худалдааны төвөөр 2 цаг явна. Үүний дараа Бээжин хотруу явна.
– Бээжин хотод ирж Зуны олимпийн XXIX их наадмын төв цэнгэлдэх хүрээлэн “Шувууны үүр” болон “Усан шоо” буюу “Water Cube” цогцолборыг харж, энэ зууны шилдэг байгууламж, архитектурын гайхамшгийг мэдрэх болно. Оройн хоолны дараа зочид буудалдаа ирж амарна.
Хоол: Өглөө, орой
Хонох: Зочид буудал
-
4
ӨДӨР-4
БЭЭЖИН
– Өглөө эртлэн дэлхийн хуурай газрын хамгийн том хэмээгдэх 3,5 сая.литр давстай устай, орчин үеийн техник технологийг нэвтрүүлсэн аквариум болох “Далайн аквариум”-д зочлон далай доогуур тунелээр аялаж усан доорх ертөнцийг харж далайн ёроол дахь шумбагчийн нүдээр харсантай адил мэдрэмжийг авна. /нэмэлт төлбөртэй/
– Дараа нь араатны хаан арслан, анааш, эрээн тахь, тэмээн хяруул гэх мэт дэлхийн 600-гаад төрлийн 7000 гаруй амьтад цугласан 50 мянган квадрат.метр талбайг эзлэх амьтны хүрээлэнгээр аялана./нэмэлт төлбөртэй/ Амьтны хүрээлэн+аквариум=175юань
– Олон улсад алдартай “Team lab” өвөрмөц, сэтгэл хөдөлгөм музейг үзэж сонирхоно. Энэ нь Хятадын нийслэлд байрладаг ба TeamLab Massless Дижитал арт музей нь ойролцоогоор 10,000 метр квадрат талбай, 11 метр өндөр таазыг ашиглан тасралтгүй хувиран өөрчлөгддөг интерактив орчныг бүрдүүлсэнээрээ онцлогтой. /нэмэлт төлбөртэй /Team lab 198 юань
– Үүний дараа хүссэнээрээ шоппинг хийх боломжтой.
– Оройн хоолоо идээд, зочид буудалдаа байрлан амарна.
Хоол: Өглөө, Орой
Хонох: Зочид буудал
-
5
ӨДӨР-5
БЭЭЖИН
“Юниверсал студио” /Universal studio/-р аялана. Тус парк нь Харри Поттерийн, шидэтний ертөнц, Холливуудийн өргөн чөлөө, Минионуудын ертөнц, Кунг Фу Пандагийн гайхамшигт ертөнц, Марвэлийн супер баатрууд, Усны ертөнц, Журассик Ворлд зэрэг 7 өөр сэдэвчилсэн хэсгүүдээс бүрддэг. Тус паркад олон төрлийн тоглоомууд, сонирхолтой хөгжөөнт шоу үзүүлбэрүүдийг үзэн бүтэн өдрийн турш тоглож зугаатай өнгөрүүлээрэй
Хоол: Өглөө
Хонох: Зочид буудал
-
6
ӨДӨР-6
БЭЭЖИН-ЭРЭЭН
– Өглөөний цайны дараа Бээжингээс Эрээн хотын зүг автобусаар хөдөлнө.
– Замдаа Дэлхийн 7 гайхамшгийн нэг “Цагаан хэрэм”-г үзнэ.
– Эрээн хотод ирж зочид буудалдаа байрлан амарна.
Хоол: Өглөө
Хонох: Зочид буудал
-
7
ӨДӨР-7
ЭРЭЭН-ЗАМЫН ҮҮД
– Өглөөний цайгаа уугаад үдээс өмнө чөлөөт цаг бөгөөд зах худалдааны төвөөр орж болно.
– 12:00 цагт зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгнө.
– 13:00 цагт Эрээнээс Замын-Үүдрүү буцах автобусандаа сууж 2 улсын хил гаалиар нэвтрэн гарч Замын-Үүдэд ирнэ.
– 18:05 цагт галт тэргэндээ суун Замын-Үүдээс Улаанбаатрын зүг хөдөлнө.
Хоол: Өглөө
Хонох: Галт тэрэг
-
8
ӨДӨР-8
УЛААНБААТАР
– Өглөө 09:20 цагт Улаанбаатар төмөр замын авто вокзал дээр ирснээр бидний аялал өндөрлөнө.
АЯЛАЛЫН ҮНЭ: Том хүн: 1,690,000₮, Хүүхэд: 1,350,000₮ /3-10нас/
АЯЛЛЫН ҮНЭ: 1,690,000 төг /Том хүн/
1,350,000 төг /Хүүхэд 3-10 нас, буудалд ор эзлэхгүй/
Аялалд багтсан зүйлс
Аялалд багтаагүй зүйлс
- Чөлөөт өдрийн хоол, унааны зардал
- Хувь хүн өөрийн хүслээр үзсэн үзвэрийн төлбөр, унаа, хөтчийн зардал
- Хувийн хэрэгцээний зардал
- Өрөөнд ганцаараа байрлах бол нэмэлт төлбөртэй
- Хөтөч, жолоочийн гарын мөнгө
Холбогдох
Мэдээлэл авах утас: 86701919
Дэлгэрэнгүй...