Аялал бол хөрөнгө оруулалт.

Дубай аялал

Дубай аялал

Та Дубай хотын аяллаар Арабын Нэгдсэн Эмират улсын тансаг хотын хамгийн өндөр тэнгэр баганадсан өндөр барилгууд, дэлхийн хамгийн том худалдааны төвийг олж харахаас гадна алтан гулдмай худалдаж авах авто машинуудтай танилцах боломжтой. Мөн Арабын цөлд  Ланд  200 автомашинаар  давхих, ганц бөхөт тэмээгээр аялж, Абу Даби хотын Яас арлын “Усан парк”-г зорино.Тэндээ бүтэн өдрийн турш  хөгжилдөн тоглон өнгөрүүлнэ.

 

Дэлгэрэнгүй...
Хугацаа
7 шөнө / 8 өдөр
Эхлэх үнэ
4 850 000₮
Төрөл
Аялалын хугацаа:
  • 12/09-12/16
  • 12/23-12/30
  • 1
    ӨДӨР 1: УЛААНБААТАР-ДУБАЙ

    УБ хотын Чингис Хаан ОУ-н нисэх онгоцны буудлаас 0*:00 цагт  **нислэгээр нисч замдаа Бишкек дээр бууж онгоцоо цэнэглээд цааш нисч Дубайн ОУ-ын нисэх онгоцны буудалд 00:*0 бууж, хил гаалиар гарсны дараа хөтөч, зохион байгуулагчтай уулзана.

    Аяллын автобусандаа суун олон үндэсний буфет өдрийн хоол зооглоно. Дараа нь зочид буудалдаа бүртгэл хийлгэн амарна.

    Үдээс хойш Эзэн Хааны ордон гаднаас нь үзээд Марина усан онгоц дээрээр Атлантик зочид буудал, хүний гараар бүтсэн Блу арал, Марина боомтыг тольдонгоо урлагын тоглолт үзэж оройн хоолоо зооглоно.  Оройн хоолны дараа буудалдаа ирж амарна.

  • 2
    ӨДӨР 2: ДУБАЙ

    Өглөөний цайны дараа Дубай хотын аялал эхэлнэ.  Жүмейрэ далайн эрэг, Бүрж Ал Араб 7 одтой зочид буудлын гаднаас үзэж зургаа авахуулаад, хүний гараар бүтээгдсэн буюу хиймэл арал болох Палм арал руу очиж худалдааны гудамжаар явж, Blue арлаар зугаалж Burj Khalifa (дэлхийн хамгийн өндөр цамхаг 828м) дээш 124 давхарт гарч Дубай хотыг бүхэлд нь тольдоно. Дубай Моллд хүссэнээр худалдан авалт хийж цагийг зугаатай өнгөрөөнө.

    Усан оргилуурын шоу үзээд оройн хоолны дараа буудалдаа амарна.

    Хоол: Өглөө, өдөр, орой

  • 3
    ӨДӨР 3: ДУБАЙ

    Өглөөний цайны дараа 15 цаг хүртэл чөлөөтэй. Өдрийн хоолыг зочид буудалдаа зооглоорой. Үдээс хойш Сафари элсэн манхан, цөлийн аялал эхэлнэ.

    Элсэн цөл дунд уламжлалт хивс, намхан ширээ, тав тухтай дэр бүхий тохижилттой жинхэнэ Арабын уур амьсгалыг мэдрээрэй.Орой 22 цагт зочид буудалдаа эргэн ирж амарна.

    • Land 200 (Ланд 200 хөлөглөн элсэн дээгүүр давхина)
    • 1 бөхт тэмээ унангаа үндэсний хувцастай зургаа татуулна
    • Бэлли бүжиг, шиша тамхи, хэнна зуруулна
    • Оройн хоол BBQ оройн зоог

    Хоол: Өглөө,Өдөр, Орой

АЯЛАЛЫН ҮНЭ: 4 850 000₮

Дэлгэрэнгүй

 

Аялалд багтсан зүйлс

Аялалд багтаагүй зүйлс

    • Чөлөөт өдрийн хоол, унааны зардал
    • Хувь хүн өөрийн хүслээр үзсэн үзвэрийн төлбөр, унаа, хөтчийн зардал
    • Хөтөч, жолоочийн гарын мөнгө
Холбогдох

Мэдээлэл авах утас: 86701919

Дэлгэрэнгүй...