Аялал бол хөрөнгө оруулалт.

ЖАНЖИАЖЭ АВАТАР АЯЛАЛ

ЖАНЖИАЖЭ АВАТАР АЯЛАЛ

Дэлгэрэнгүй...
Хугацаа
9 ШӨНӨ/ 10 ӨДӨР
Эхлэх үнэ
Том хүн: 2,550,000₮, Хүүхэд: 590,000-2,090,000₮
Төрөл
Аялалын хугацаа:
  • 5/5-5/14
  • 5/13-5/22
  • 5/20-5/29
  • 5/27-6/5
  • 1
    ӨДӨР-1

    УЛААНБААТАР-ЗАМЫН-ҮҮД

    – 16:00 цагт Улаанбаатар төмөр замын авто вокзал дээр цугларч бүртгэл хийлгээд галт тэргэндээ сууна.

    – 16:40 цагт УБ – Замын-Үүд чиглэлийн галт тэрэг хөдөлнө.

    Энэ шөнө галт тэргэнд хононо.

  • 2
    ӨДӨР-2

    ЗАМЫН-ҮҮД-ЭРЭЭН-БУГАТ/НИСЛЭГ/

    – 07:20 цагт Замын-Үүдэд бууна.

    – 08:30 цагт Замын-Үүдийн вокзал дээрээс Эрээн чиглэлийн автобусанд /40 минутын өмнө суусан байх/ суун цааш хил гаалиар нэвтэрнэ. (Хил гаалийн ачааллаас хамааран бидний аяллын цаг хойшилж болохыг анхаарна уу)

    – Эрээн хотод 17:00 цаг хүртэл чөлөөтэй явна.

    – 18:20 цагт Эрээний онгоцны буудалруу автобусаар явна. /Shuttle bus/

    – 21:05 цагт Эрээнээс Бугат хотруу ниснэ.

    – 22:20 цагт Бугатад бууж буудалдаа байрлан амарна.

    Хонох: Зочид буудал

  • 3
    ӨДӨР-3

    БУГАТ-ЧАНГША /НИСЛЭГ/

    – Энэ өдөр бид өглөө тайван босч  буудлын өрөөгөө хүлээлгэн өгсний дараа чөлөөт цагаа хүссэнээрээ өнгөрүүлж болно.

    – Нисэх буудалруу хөдлөн Бугат хотоос 16:35 цагт Чангшаруу нисээд 19:15 цагт бууна.

    – Оройн хоолоо зооглоод буудалдаа байрлан амарна.

    Хоол: Орой

    Хонох: Зочид буудал

  • 4
    ӨДӨР-4

    ЧАНГША-ЖАНЖИАЖЭ-ТЭНГЭРИЙН ХААЛГА

    – Өглөөний цайгаа уугаад Чангша хотоос Жанжиажэ руу автобусаар явна. 5 цаг орчим явж Жанжиажэд хүрнэ.

    – Өдрийн хоолоо идсэний дараа  “Жанжиажэгийн сүнс” гэгддэг Тэнгэрийн хаалга уул буюу Тиан Мэн Шаньд ирж аяллаа үргэлжлүүлнэ. Тэнгэрийн хаалга уул нь 5А зэрэглэлтэй жуулчлалын газар. Энэхүү хаалга нь д.т.д 1300м-т орших, 131м өндөр, 57м өргөн, 60м гүнтэй уулыг нэвт гарсан агуй юм. Эртний хятадууд тус агуйг “Диваажинд хүрэх гарц” хэмээн шүтэж ирсэн тул ийнхүү Тэнгэрийн хаалга хэмээн нэрлэгджээ. Энэ бүсэд та Дэлхийд өөр хаана ч байхгүй уулс дамжсан урт агаарын утсан замаар байгалийн гайхамшигт үзэсгэлэн төгс байдлыг харах, уулын 99 нугачаат замыг туулах, Сүнсний Хөндий хэмээн нэрлэгддэг хаданд бэхэлсэн шилэн гүүрээр алхах, уулын бэлээс дээш өгсөж хүрдэг 999 шатаар авирах зэрэг ганц алхаад л сүмбэр уулын оройд гарах баатарлаг мэдрэмжийг мэдрэн, хөгжил хөөртэй аялах болно. /3,5 цаг/
    – Дараа нь хүсвэл нэмэлт төлбөртэйгээр Тузиа цэцэрлэгт хүрээлэнгээр аялах боломжтой. /120юань/
    Оройн хоолоо зооглоод буудалдаа байрлан амрана.

    Хоол: Өглөө, Орой

    Хонох: Зочид буудал

  • 5
    ӨДӨР-5

    ЖАНЖИАЖЭ: ЮНЖИАЖЭ ОЙН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН

    – Өглөөний цайны дараа ойн цэцэрлэгт хүрээлэн Юанжиажэ рүү аяллаа үргэлжлүүлнэ. Энэ өдөр бидний аяллын хамгийн сэтгэл хөдлөм өдөр эхэлж байна.

    Байлун цахилгаан лифтээр уулруу гарч аз жаргалын гормон, адерналин ялгаруулан ер бусын гайхалтай мэдрэмжийг авах болно.

    – Тус лифт нь дэлхийн хамгийн өндөр, хамгийн хурдан, гадна задгай орчинд байрлах бөгөөд 47 хүний багтаамжтай ба 326м өндөр замыг 1минут 58 секунтын хугацаанд туулах хүчин чадалтай.

    – Энэхүү үзэсгэлэнт газар нь Аватар киноны  зураг авсан газар бөгөөд энд та нууцлагдмал Халэлүяа уул, гайхамшигт экстази, тэнгэр дэх анхны гүүр,  гинжин хэлхээ зэрэг үзэсгэлэнт газруудаар зочлоорой.

    – Үүний дараа оройн хоолоо зооглоод буудалдаа байрлан амарна.

    Хоол: Өглөө, Орой

    Хонох: Зочид буудал

  • 6
    ӨДӨР-6

    ЖАНЖИАЖЭ-ТИАНЗИ УУЛ-АЛТАН ТАШУУР ГОРХИ

    – Тианзи уул: “Уулын оройн хаан” гэж хэлэгддэг энэхүү газар та гайхалтай амар амгалан мэдрэмжийг авах болно. Үзэсгэлэнт сайхан Xihai Fenglin болон олон мянган жилийн түүхтэй сэлэм шиг харагдах чулуун хадад, анхилам үнэртэй агаар энэ бүгд нийлээд тус газрыг “өргөн уудам үзэсгэлэнт талбай, багасгасан байгалийн гайхалтай газар, байгаль эхийн бүтээсэн төөрдөг байшин ” гэх тодотголыг өгсөн байна.
    – Үүний дараа оройн хоолоо зооглоод буудалдаа байрлан амарна.

    Хоол: Өглөө, Орой

    Хонох: Зочид буудал

  • 7
    ӨДӨР-7

    ХЯТАД ГРАНД КАНЬОН-ШИЛЭН ГҮҮР-ЧАНГША

    – Энэ өдөр бид өглөөний цайгаа уугаад ачаа тээшээ зэхэн гарч Хятад үндэсний нутгийн цайны дэлгүүрээр зочилно.
    – Дараа нь бид Шилэн гүүрээр аялана.
    Хятад улсын дэсийн 4А зэрэглэлтэй, 430 метр урт буюу дэлхийн хамгийн урт, 300 метр буюу хамгийн өндөрт баригдсан 6 метр өргөн 99 ширхэг дөрвөлжин шилэн хавтангаар хийгдсэн бөгөөд нэг дор 800 хүн зогсох боломжтой юм. Тус гүүрийг алдарт архитекторч Haim Dotan бүтээсэн ба аялагчид “Эр зоригийн гүүр” хэмээн нэрлэдэг. Эндээс та цэлмэг хөх тэнгэр, цагаан үүл, уулс , жижиг гүүр, урсгал гол гэх мэт байгалийн гайхамшигт үзэсгэлэнт цэцэрлэгт хүрээлэнг харж болно. /30 мин/
    – Дараа нь хүсвэл нэмэлт төлбөртэйгээр  Баофенг нуур /198юань/,  Шар луугийн агуй /218юань/ аар зочлох боломжтой.
    – Үдээс хойш Чангша хотруу автобусаар буцна.
    – Оройн хоолоо зооглоод зочид буудалдаа байрлан амарна.

    Хоол: Өглөө, Орой

    Хонох: Зочид буудал

  • 8
    ӨДӨР-8

    ЧАНГША-БУГАТ /НИСЛЭГ/

    – Өглөөний цайны дараа өрөөгөө хүлээлгэн өгөөд Жүржийн аралруу аялах ба ойролцоогоор 60мин үргэлжилнэ.
    – Үүний дараа онгоцны буудал явах ба 20:20 цагт Чангшагаас нисээд 23:00 цагт Бугат хотод бууна.
    – Бугатын айрпортын буудалд байрлан амарна.

    Хоол: Өглөө, Орой

    Хонох: Зочид буудал

  • 9
    ӨДӨР-9

    БУГАТ-ЭРЭЭН /НИСЛЭГ/-ЗАМЫН-ҮҮД

    – Өглөө 08:20 цагт Эрээн хотруу нисээд 09:25 цагт бууна. Эрээнд буугаад чөлөөт цаг.

    – 14:00 цагт Эрээнээс автобусаар Замын үүдрүү хил гаалиар нэвтэрч Замын үүдэд ирнэ.

    – Замын Үүдээс 18:05цагт Улаанбаатар хотруу галт тэрэг хөдөлнө.

    Хоол: Өглөө

    Хонох: Галт тэрэг

  • 10
    ӨДӨР-10

    УЛААНБААТАР ХОТ

    – Өглөө 09:20 цагт Улаанбаатар төмөр замын авто вокзал дээр ирснээр бидний аялал өндөрлөнө.

АЯЛАЛЫН ҮНЭ: Том хүн: 2,550,000₮, Хүүхэд: 590,000-2,090,000₮

АЯЛЛЫН ҮНЭ:

Том хүн: 2.550.000 ₮

Хүүхэд: 2-11 нас 2,090,000

Хүүхэд: 0-1,9 нас 590,000₮

Аялалд багтсан зүйлс

Аялалд багтаагүй зүйлс

    • Чөлөөт өдрийн хоол, унааны зардал
    • Хувь хүн өөрийн хүслээр үзсэн үзвэрийн төлбөр, унаа, хөтчийн зардал
    • Хувийн хэрэгцээний зардал
    • Өрөөнд ганцаараа байрлах бол нэмэлт төлбөртэй
    • Хөтөч, жолоочийн гарын мөнгө
Холбогдох

Мэдээлэл авах утас: 86701919

Дэлгэрэнгүй...