Аялал бол хөрөнгө оруулалт.

АНТАЛЬЯ-ПАМУККАЛЕ-ИСТАНБУЛ 3 ХОТЫН АЯЛАЛ

АНТАЛЬЯ-ПАМУККАЛЕ-ИСТАНБУЛ 3 ХОТЫН АЯЛАЛ

Дэлгэрэнгүй...
Хугацаа
7 ШӨНӨ/ 8 ӨДӨР
Эхлэх үнэ
Том хүн: 4,100,000₮ Хүүхэд: 600,000-3,800,000₮
Төрөл
Аялалын хугацаа:
  • 12/01-12/08
  • 12/08-12/15
  • 12/15-12/22
  • 12/22-12/29
  • 12/29-01/05
  • 1
    ӨДӨР-1

    УЛААНБААТАР-ИСТАНБУЛ-АНТАЛЬЯ

    07:00 Чингис хаан нисэх онгоцны буудал дээр цугларна.

    10:15 МИАТ-н нислэгээр  Истанбул хотруу ниснэ.

    14:50 Истанбул хотод  буугаад хил гаалиар гаран ачаа тээшээ аваад хөтөчтэйгээ уулзана.

    16-17 цагийн нислэгээр Анталья хотруу ниснэ.

    Анталья хотын 5 одтой зочид буудалдаа буугаад, буудлын өрөөгөө хүлээн авч аяллын ерөнхий хөтөлбөртэй танилцан хөтчөөс зөвлөгөө аваад амарна.

    Энэхүү зочид буудал нь гадна бассейн, үзэсгэлэнт цэцэрлэгт хүрээлэнтэй бөгөөд бүх хоол буфет байх ба  уух зүйлс бүгд үнэгүй.

    Хоол: Онгоц, Орой

    Хонох: Akka Alinda 5* Hotel

  • 2
    ӨДӨР-2

    АНТАЛЬЯ

    Өглөөний цайны дараа зөвхөн Турк улсад байдаг Султанит чулууг шигтгэн урласан алт мөнгө үнэт эдлэлийн дэлгүүрээр зочилно.
    Анталья хотын төв хэсгээр хотын аялал хийж, Дюден хүрхрээг үзнэ.
    Анталья хотын Турк савхин ба үслэг эдлэлийн  дэлгүүрээр зочилно.
    Хотын алдарт зоогтой орон нутгийн ресторанд өдрийн хоолоо зооглоно.
    Хуучин хот орж хотын түүхтэй танилцан, төв талбайг үзнэ.
    Оройн хоол буудалдаа ирж зооглоод амарна.

    Хоол: Өглөө, Өдөр, Орой

    Хонох: Akka Alina 5* Hotel

     

  • 3
    ӨДӨР-3

    АНТАЛЬЯ ЧӨЛӨӨТ ӨДӨР

    Энэ өдөр чөлөөт өдөр бөгөөд аялагчид өөрсдийн сонирхлоор өнгөрүүлнэ. Чөлөөт өдөр /нэмэлт аяллын хөтөлбөр авах боломжтой. Жич: Эртний Грекийн бурхадууд амьдарч байсан Олимпус ууланд байрладаг Туркийн хамгийн өндөр дүүжин тэрэг/ (Хөтөч, унаа ороогүйг анхаарна уу)

    Хоол: Өглөө, Өдөр, Орой

    Хонох: Akka Alinda 5* Hotel

  • 4
    ӨДӨР-4

    АНТАЛЬЯ-ПАМУККАЛЕ

    Өглөөний цайны дараа Цасан цагаан хөвөн уул буюу Памуккаллег очиж үзнэ. Дэлхийн соёлын өвд 1988 онд бүртгэгдсэн эртний Хиараполис хот болон Анфитеатрыг үзнэ.Тус газар нь чулуужсан цохио бүхий нийт 2700 метрийн урттай 600метрийн өргөнтэй, 150 м өндөр цасан цагаан цайзын дээр орших Hierapolis хэмээх МЭ 200 онд баригдсан 20 000 суудал бүхий театр, Ромын үеийн уран барилгын туурийг үзэх ба мөн эртний Ромын Клеопарта хатанд зориулж тусгайлан барьсан халуун рашаан бүхий усан санд нэмэлт төлбөртэйгээр үйлчлүүлж цагийг зугаатай өнгөрүүлж болно.

    Өдрийн хоолоо нутгийн ресторанд зооглоно.
    Памуккалле хотын нэрийн хуудас болсон анар жимсний талбайд байрлах амтат дарсны үйлдвэрт амталгаа хийнэ.

    Орой буудалдаа ирж оройн хоолоо зооглоод амарна.

    -Агаарын бөмбөлөгийн нэмэлт хөтөлбөрт хамрагдах боломжтой. /нэмэлт төлбөр+$/

    Хоол: Өглөө, Өдөр, Орой

    Хонох: Adempira Termal & Spa Hotel 5*

  • 5
    ӨДӨР-5

    ПАМУККАЛЕ

    – Өглөөний цайний дараа Цасан цагаан хөвөн уул буюу Памуккалег очиж үзнэ.

    Дэлхийн соёлын өвд 1988 онд бүртгэгдсэн эртний Хиараполис хот болон Анфитеатрыг үзнэ.

    – Памуккале хотын нэрийн хуудас болсон анар жимсний талбайд байрлах амтат дарсны үйлдвэрт амталгаа хийнэ

    – Агаарын бөмбөлгийн нэмэлт төлбөрт хамрагдах боломжтой.

    Хоол: Өглөө, Өдөр, Орой

    Хонох: Adempira Termal & Spa Hotel 5*

  • 6
    ӨДӨР-6

    ПАМУККАЛЕ-ИСТАНБУЛ

    – Өглөөний цайны дараа Истанбул руу ниснэ.

    – Усан онгоцоор Босфорын хоолойн аялалд гарна.

    – Истанбул хотын аялал /Sultanahmet сүмийн өмнө зураг авхуулах, Hagia Sophia эртний сүм орох, Theodosius чулуун хөшөөний түүх сонсох, Hippodrome стадиум зэргийг үзнэ./

    – Өдрийн хоол нутгийн ресторанд идээд буудалдаа очиж амарна.

     

    Хоол: Өглөө, Өдөр

    Хонох: Qua Comport 5* Hotel

  • 7
    ӨДӨР-7

    ИСТАНБУЛ ЧӨЛӨӨТ ӨДӨР

    Энэ өдөр чөлөөт өдөр бөгөөд жуулчид өөрсдийн дураар европийн худалдаа наймааны хамгийн том төв хотод алба амины ажлаа амжуулж, өөрсдийн хүссэнээр аялаж эсвэл дэлгүүр хэсч худалдаа наймаа хийх боломжтой.

    (Өдөр оройн хоол, хөтөч, унаа багтаагүйг анхаарна уу.)

    Хоол: Өглөө

    Хонох: Qua Comport 5* Hotel

  • 8
    ӨДӨР-8

    ИСТАНБУЛ-УЛААНБААТАР

    Өглөөний цайгаа уучихаад буудлын өрөөгөө хүлээлгэн өгөөд

    Истанбул олон улсын онгоцны буудалруу хүргүүлнэ.

    18:35 Улаанбаатар хотруу ниснэ.
    07:40 Чингис Хаан нисэх онгоцны буудалд ирснээр бидний аялал өндөрлөнө.

    Хоол: Өглөө, Онгоц

     

АЯЛАЛЫН ҮНЭ: Том хүн: 4,100,000₮ Хүүхэд: 600,000-3,800,000₮

Аяллын үнэ:

4,100,000 /Том хүн/

600,000 /Хүүхэд 0-1,9 нас/

3,800,000 /Хүүхэд 2-12 нас/

Аялалд багтсан зүйлс

Аялалд багтаагүй зүйлс

    • Чөлөөт өдрийн хоол, унааны зардал
    • Хувь хүн өөрийн хүслээр үзсэн үзвэрийн төлбөр, унаа, хөтчийн зардал
    • Хувийн хэрэгцээний зардал
    • Өрөөнд ганцаараа байрлах бол нэмэлт төлбөртэй
    • Хөтөч, жолоочийн гарын мөнгө
Холбогдох

Мэдээлэл авах утас: 86701919

Дэлгэрэнгүй...